Хуурганд оруулах анхны алхам ба сонин сайхан

2012 оны 04-р сарын 19 Нийтэлсэн Cute mom

Охин маань ой 6 сартай боллоо. Хоолоо маш сайн өөрөө идэж, баах шээхээ урьдчилан илэрхийлж хөтөвчиндөө даслаа. Одоо зөвхөн шөнө л памперс хэрэглэж байгаа. Өдөр гадуур гарахдаа мөн памперс хийхээ болиж эхэлж байна. Удахгүй шөнө памперс хэрэглэхгүйгээр унтуулж сургана гэж бодож байгаа. Илүү биеэ дааж байгаад ээж нь үнэхээр баяртай байна. 


 Дэлгэрэнгүй»

Хаврын витаминжуулалт

2012 оны 03-р сарын 25 Нийтэлсэн Cute mom

Охин маань ойр ойрхон ханиад хүрч хоолой нь өвдөх гээд байсан учир би охиндоо ийм 2 төрлийн витамин уулгаж эхэллээ. Ер нь 1 нас гарсан хүүхдүүд гадаад орчинтой нялх үеэсээ илүүтэй ойртож харилцаж эхэлдэг учраас гадаад орчны тэр олон вирусыг эсэргүүцэх хэрэгтэй болдог. Ийм үеэс эхлэн тэдний дархлааг дэмжих витамин чухал юм байна. Ялангуяа хавар, өвөл, намар витамин зайлшгүй уулгах хэрэгтэй. Дээр нь манайх шиг хоол тэжээлийн асуудалтай оронд нэмэлт витамин хүүхэд гэлтгүй томчууд бидэнд ч хэрэгтэй.

 Дэлгэрэнгүй»

Ингээд саяханы нэг өдөр маш тэжээллэг дээр нь амттай өглөөний хоол олсон нь шарсан талх+сүү.СOOL.

 Дэлгэрэнгүй»

Харин сая цагаан сараар эмээ өвөө 2 нь USA-s хөөрхөн хөтөвч захиж авч өглөө. Fisher price-ийн мэлхийтэй potty.

 Дэлгэрэнгүй»

Охины минь шинэ тоглоом

2012 оны 03-р сарын 02 Нийтэлсэн Cute mom

Цагаан сараар охин маань баяраа хэтрүүлээд өвдөөд хэд хоног тун чиг завгүй гүйлээ. Охиноо бариулаад бас эмч домчид ч үзүүлээд нэлээн л юм боллоо шүү.

Одооноос л блог фэйсбүүкээ ухаж эхэлж байна.

За охиндоо нэг ийм тоглоом авч өглөө. Fisher Price-ийн Brilliant basics baby's first blocks гэдэг.

 Дэлгэрэнгүй»

Ойрын өдрүүдэд хувийн ажил ихтэй завгүй байна аа. Нээрээ күүтий нь ярьж байсан жижигхээн дэлгүүрээ нээсэн. Тэндэх бараа таваар татах энээ тэрээ, гэрийн ажил, хүүхэд гээд хөөрхий блогоо бүүр мартах шахаж. 

Охин минь уржигдар ой 4 сар хүрээд... их том охин болсон байгаа биз. Овоо хэдэн үг хэлж чаддаг болсон. Хүний хийсэн үйлдлийг дуурайж хийнэ гэж жигтэйхэн. Бас гэртээ их уйддаг бололтой. Зочин ирэхээр дагаад л хамаг юмыг нь сонжоод гүйчихнэ. Одоо заавал жимсний нухаш хийх шаардлагагүй болосн. Өөрөө барьж байгаад л идчихнэ. Хахана энэ тэр гэж ч айх айдас арай багассан. Бас өөрөө хоолоо идэж чаддаг сайн охин. Өөрөө халбагадаад л дор нь хоолоо идчихнэ. Ээжид нь хичнээн амар гээч. Бас өөрийнхөө хэдэн нүхтэй, сорж уудаг аягаа голчихсон. Том хүн шиг сэнжтэй аягаар ууна гэдэг болсон.  Орон дээр өөрөө авираад гарчихна бас болгоомжтой гэгч нь бууж чадна. За тэгээд бас ааш байна аа байна.

За тэгээд нэг хоолонд учиргүй дуртай боллоо. Тэр нь тахианы мөч, шөлөнд нь хийсэн төмсний зутан.

 Дэлгэрэнгүй»

Хүүхдийн гэдэс өвдөхөд

2012 оны 01-р сарын 25 Нийтэлсэн Cute mom

Охин маань саяны хэдэн өдөр бие нь өвдлөө. Бөөлжөөд л гүйлгээд л, гэдэс нь дүүрээд уйлаад охиноо төрсөн цагаас 1 жил 3 сарын хугацаанд гэдэсний өвчин гэж нэг ч сандарч үзээгүй би анх удаа гэдэсний өвчинтэй нүүрээр тулсан чинь их сандарлаа шүү.

 Дэлгэрэнгүй»

Хэлбэр дүрстэй гоймон

2012 оны 01-р сарын 16 Нийтэлсэн Cute mom

1 ой гарсан маамаанууд гоймон түвэггүй идэж чаддаг болсон байх гэж бодож байна. Тэгвэл саяхны нэг өдөр дэлгүүр хэсч яваад Номиноос хүүхдэд зориулсан хөөрхөн хэлбэр дүрстэй гоймон оллоо. Ийм гоймон хүүхдийн хоол идэх сонирхлыг маш ихээр татаж мөн тэдэнд мэдлэг өгөх юм шиг санагдлаа.

Энэ гоймон загас, эрвээхий, сармагчин гээд янз бүрийн амьтадтай юм байна. Бас машин эд нартай байсан шүү. Брэнд нь Gallina Blanca юм байна.

 Дэлгэрэнгүй»

Хулууны зутан

2012 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Cute mom

Охиндоо өнөөдөр шинэ хоол хийж өглөө. Энэ бол хулуутай төмстэй зутан. Яаж хийх вэ гэхээр бидэнд жижиг төмсний тал, дунд зэргийн огурцины хэмжээтэй хулууны 1/4 хэрэгтэй.

 Дэлгэрэнгүй»

Хүүхэд төрөв. Одоо яах билээ?

2012 оны 01-р сарын 04 Нийтэлсэн Cute mom

Анх ээж болоод гарч байсан хүндрэл болон хүүхдийн өсөлт хөгжил гээд өөрт  тулгарсан бодит асуудал, анхаарах зүйлсийн талаар туршлагаасаа бичихээр шийдлээ. Та бүхэнд хэрэг болох болов уу гэж бодлоо. Дэлгэрэнгүй»

Олон жимсний нэмэлттэй сериал

2011 оны 12-р сарын 25 Нийтэлсэн Cute mom
Охиндоо бэлэг хайж яваад ийм сериал оллоо. Янз бүрйин жимсний нэмэлттэй эрдэнэ шиш. Банана, усан үзэм, тоор, гүзээлзгэний хатаамал нэмсэн харагдаж байна. Амт нь ч гоё гэж найдаж байна. Үүнийг бэлтгэж өгөхдөө миксэрдээд халуун сүүнд хийгээд өгөхөөр гоё амттай болдог. Гэхдээ гараараа буталж жижиглэсэн ч болдог юм билээ. Дэлгэрэнгүй»

Бяцхан үрсийнхээ шинэ жилийн бэлгийг бэлдсэн үү

2011 оны 12-р сарын 23 Нийтэлсэн Cute mom

Ойрд Күүтий нь зав жоохон муутай блогтоо бичлэг оруулалгүй удлаа.

Миний охин гүйгээд л байна. Ойрдоо хэдэг үг сураад би гэдэг хүн бөөн баяр. Охин минь МАЙ, ЗА маш сайн хэлдэг болсон. Хүн болгонд май май гээд л юм өгөөд байна. Бас охин маань их юм мэддэг болсон. Улам л сайн өөрийгөө илэрхийлдэг болоод байна. Унтмаар байна идмээр байна гэдгээ их сайн ойлгуулдаг болсон. 

Охиноо коршоконд суулгаж сургах гээд ээж нь тун ч амжихгүй юм. Дэлгүүрийн ажил, бараа, судалгаа гээд л өдөр маш амархан дуусах юм.

Гэхдээ охиныхоо шинэ жилийг ээж нь мартаагүй. Ёолкыг нь засч өгсөн бас шинэ жилийн бэлгийг нь аль хэдийн бэлдээд охиноосоо нуучихсан.

 Дэлгэрэнгүй»

Та бүхэнд дуулгах мэдээ байна

2011 оны 12-р сарын 19 Нийтэлсэн Cute mom

Би бодлоо. Блогоороо та бүхэнд мэддэг бүхнээ хэлж өгөөд дээр нь баярлалаа гэдэг үг сонсох их сайхан юм аа. Бас банжигынхан миний блогыг цахиур хагалах нэр зүүгээд би гэдэг хүн бүүр хөөрөөстэй.

 Дэлгэрэнгүй»

Oхины минь бэлэг

2011 оны 12-р сарын 12 Нийтэлсэн Cute mom

Өнөөдөр манай охины эмээ холоос ирээд манайхаар зочинтой байлаа. Охин маань энэ эмээгээ урд нь харж байгаагүй болохоор эхлээд бишүүрхэж байснаа тун удалгүй дундаа оров оо. Эмээ нь өвлийн өвөө цасан охиноо дагуулаад бэлэг тараадаг шиг бид 3-ээ бэлгээ өгөв.

Охинд маань том биетэй гэсэн гээд 2-3 настай хүүхдийн хувцас авсан нь яг сайхан таарлаа. Бас  их гоё юмнууд өгсөн болохоор баярлахгүй байхын аргагүй. Ингээд блогтоо охиныхоо бэлэгний зургий оруулнаа.

 Дэлгэрэнгүй»

Гум-ын сүү, сүүн бүтээгдэхүүнүүд

2011 оны 12-р сарын 09 Нийтэлсэн Cute mom

Энэ бичлэг реклам биш шүү. Зүгээр л миний охины хэрэглэдэг бүтээгдэхүүн. Бас нэгэн ээжийнхээ хүсэлтийн дагуу зугийг орууллаа.

Энэ бүтээгдэхүүнүүд бол Гум гээд сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд юм. Хөргөгчинд маань тараг аарц 2 нь л байсан учраас зургийг авлаа. Бас 1л сүү болон кальциар баяжуулсан сүү байдаг. Сүүний уут байсан учраас бас зургийг орууллаа.

 Дэлгэрэнгүй»