Cute mommy : Хүүхдийн бор хоолны эхлэлийг тавьх нь

Хүүхдийн бор хоолны эхлэлийг тавьх нь

Анзаараад байхад хүүхдийн бор хоолонд оруулах, мөн хоол нь таарч тохироогүйгээс болж ээжүүд бидэнд нэгэн томоохон асуудал үүсдэг. Юунаас эхэлж өгөх вэ ямар хэмжээтэй өгөх вэ, гэдэс нь өвдчих болов уу, гэдэс нь өвдчихлөө яах вэ гээд л асуудал, айдас болгоомжлол ар араасаа хөвөрдөг.
Дөнгөж ээж болж байгаа надад ч бас ялгаагүй хооллолтын талаар ийм айдас болгоомжлол байнга л төрдөг. Тэгэхээр би өөрийнхөө охиноо хэрхэн бор хоолонд дасган оруулснаа бичихээр шийдлээ. Энд манай нэг эгч их зөвөлгөө тусламж үзүүлсэнийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Хэрэв тэр хүн зөвлөөгүй бол би гэдэг хүн өнгөрөх байлаа шүү дээ.


За би бол охиноо 5,5 сар орчимтойгоос бор хоолны эхлэлийг тавьсан. Энд би ээжүүддээ дахин анхааруулахад хүүхдийг бор хоолонд оруулах гэж яарах хэрэггүй. Би ч бас яарч байсан учраас та нарыг сэтгэлийг сайн ойлгож мэдэж байна. Үнэхээр яарах хэрэггүй шүү. Учир нь хүүхдийн ходоод бүрэн хөгжиж бор хоолыг хүлээн авах чадваргүй байдаг учир 5,5 сар болтол нь хүлээх хэрэгтэй. Түүнээс өмнө оруулвал хүүхдийн гэдэс өвдөх, гүйлгэх асуудалтай байнга зууралдах болно. За тэгээд том болоод үр тань ходоод гэдэс муутай болох магадлалтай.

Би нэг ээжтэй уулзаад үнэхээр гайхсан. Тэр хүүхэддээ 3 сартайгаас нь шөл уулгаж эхэлсэн гэсэн. Болохгүй ш дээ гэтэл адилхан л хүн шүү дээ гэж хариулж байсан. Хүн нь хүн л дээ гэвч нялх амьтан шүү дээ бидэнтэй адилгүй. Ходоод нь эхийн цагаан сүү л хүлээн авах чадвартай байгаа. Тэгээд хүссэн хүсээгүй бор хоолонд цагаа болохоор орох л болно.

За тэгээд би эхлээд охиндоо baby rice өгч эхэлсэн. Энэ аргыг европ болон Азийн бусад орнууд хэрэглэдэг юм билээ. Энэ талаар тусдаа бичлэг байгаа. Энийг эхлээд би хөхний сүүндээ зуурч өгдөг байсан. Энэ бол хүүхдийн гэдсэнд ямарч хоргүй бүтээгдэхүүн юм билээ. Миний охин ёстой дуртай иддэг байсан даа. Эхний 7 хоног өглөө болон өдөр энэ бүтээгдэхүүнийг бага багаар хэмжээг нь ихэсгэн өгч дасгасан. Дараагийн 7 хоногтоо алимны нухашийг нэмсэн. Орой нь алимны нухаш өгдөг байлаа. Мэдээж жижиг халбагаар 2-3 удаа л өгч эхлээд аажмаар хэмжээг нь нэмсэн. Тэр 7 хоногтоо мөн лийрний нухаш өгсөн.

За тэгээд 3 дахь 7 хоногт бананы нухаш, төмсний зутанг нэмсэн. Төмсний зутангийн талаар бичлэг байгаа. Энэнээс ялгаатай нь мах хүүхгүгээр зутангаа хийнэ шүү. Бас давс хийхгүй. Эхлээд хоолондоо ер нь давс хийх хэрэггүй. Би ихэнхдээ орой л нухаш өгдөг байсан. Мөн таран нэмж оруулсан. Ингээд 4 дэх 7 хоногтоо охин маань эдгээрийг овоо идээд ирмэгц бантан өгч эхэлсэн дээ. Тэгэхээр бараг 6 сар хагастайд нь л бантан өгсөн гэсэн үг. Эхлээд хэдхэн хэрчим мах хийж өтгөн биш шөл гаргаад багсраагүй гурил хийж өгдөг байсан. Ингээд овоо дасмагц нь бантанг нь төмс, лууван, сонгино гээд л ногоогоор баяжуулж эхэлсэн. 6 сар хагстайдаа охин маань өглөө baby rice, өдөр бантан, орой тараг эсвэл жимсний нухаш иддэг байлаа. Нээрээ бантанг маш сайн буцалгах хэрэгтэй.  Тэр үед усанд хутгадаг кашийг өглөөний baby rice-ийнх нь оронд оруулсан. За ингээд охиноо бор хоолонд амжилттай бас элдэв асуудал үүсгэлгүй оруулж чадсан юм.Нээрээ хүүхдийн уух зүйлийн талаар билэг байгаа ээжүүдээ сонирхож болно шүү.

Одоо миний охин төрөл бүрийн насандаа таарсан янз бүрийн ногоогоор баяжуулсан бантан, жим ногоо, цагаан идээ, сүүтэй болон шөлөнд чанасан овьёос, хөх тарианы үр, печень гээд л төрөл бүрийн зүйлсийг сайн иддэг болсон.

Ээжүүдээ хүүхдээ бор хоолонд орох эхлэлийг зөв тавьж бяцхан үрсээ эрүүл аз жаргалтай байлгаж чадвал тэрнээс илүү жаргал гэж юу байхав.

Энд нээрээ бор хоолтой холбоотой түгээмэл асуултын хариултуудыг нэгэн сайтаас орууллаа. Та бүхэнд хэрэг болоосой гэж хүсч байна.

Хүүхдэд юу хамгийн сайхан амттай байдаг бол?

Гурилтай сүүн зутан, төмсний зутан эхийн сүүтэй ойролцоо амттай байдаг учраас ихэнх хүүхэд дуртай иддэг. Мөн луувангийн зутанг сайн иддэг. Эдгээр нь хүүхдийн бие махбодыг шинэ хоол тэжээлд амархан дасгадаг. Дараа нь бантан өгч махан хоолонд оруулах алхам хийнэ.

Хүүхдийн ходоодонд муугаар нөлөөлдөг хүнсний зүйл байх уу?

Удаан шингэдэг бүх хүнс хүүхдийн ходоодонд халтай. Түүнээс гадна болгоогүй ногоо, хүнс хүүхдийн жижигхэн ходоодыг түжигнүүлнэ. Тэгэхээр хүүхдийн хоолон дахь ногоо, бусад зүйлийг сайн болгосон байна.

Идэж чаддаг зүйлийг нь л дандаа өгөөд байх уу?

Анх идэж сурсан зутан нь хүүхдэд хамгийн амттай. Нэг өгсөн хоолоо дахин давтан өгөхөд хүүхдэд муу биш. Жишээлбэл, хүүхэд луувангийн зутанд дуртай байвал бүтэн долоо хоног дараалуулан өгч болно (хэрэв харшил өгөхгүй л бол), энэ нь харин ч сайн. Яагаад гэвэл хүүхэд нялхаасаа тодорхой зүйлийн амтанд дасч, яваандаа эрүүл хооллолтын дэглэмд шилжихэд хялбар болно. Янз бүрийн нэмэгдэл хоолыг ээлжилж өгөх нь хүүхэд бор хоолонд нэлээд сайн орсон хожуу үеэс эхэлнэ.

Зутангаа буцааж тургиад байх юм, яах вэ?

Зутангаа хэтэрхий халуун эсвэл хэт том ширхэгтэй хийгээгүй биз? Тийм биш бол та тэсвэртэй хүлээх хэрэгтэй. Магадгүй хүүхэд тань халбагаар идэх дургүй байж болно. Эсвэл залгих хөдөлгөөнийг сайн эзэмшиж амжаагүй байж болно. Та нэг, хоёр долоо хоног завсарлаад дараа нь дахин оролдоод үз.

Нялх хүүхдийн зутан нэг ч их амттай биш байдаг. Тэгэхээр бага ч болов давс хийвэл амтлаг мөн хүүхдийн бие махбодын эрдэс бодисын агууламжинд сайнаар нөлөөлөхгүй юу?

Үгүй. Нялх хүүхдийн бөөрний ажиллагаа томчуудын адил бүрэн жигдрээгүй байдаг. Тэгэхээр зутанд нь бага ч гэсэн давс хийх юм бол түүнийг гадагшлуулахад хүүхдийн бие махбод илүү ачаалал авдаг. Хүүхдийн бие махбодод ногоо, будаа, маханд агуулагдаж байдаг давс л хангалттай.

Дэлгүүрүүдэд хүүхдэд зориулсан жижиг шилтэй зарим бэлэн хоол худалдаалагддаг болжээ. Өөрөө хийсэн нь дээр үү, эсвэл тэр бэлэн бүтээгдэхүүнийг худалдаж авч хэрэглэх үү?

Аль аль нь сайн, муу талтай. Өөрөө бэлтгэж хийхэд цаг зав шаардагдана. Гэхдээ түүн дотор юу орж байгаа нь мэдэгдэж байдаг, мөн шинэ байдгаараа сайн талтай. Нялх хүүхдийн нэмэгдэл хоолыг бэлнээр худалдаалах тохиолдолд нарийн заавар, орцын норм барьж үйлдвэрлэж бэлтгэдэг. Тэгэхээр тэр үйлдвэрийн аргаар боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнд хүүхдийн биенд шаардлагатай хүнс орохоос гадна, хортой бодис байдаггүйгээрээ сайн талтай. Гэхдээ тийм бүтээгдэхүүн худалдаж авах тохиолдолд орцонд нь юу юу байгаа, саахар, давс, амтлагч ороогүй, үйлдвэрлэсэн болон хүчинтэй байх хугацаа зэргийг сайтар харах шаардлагатай.

Нялх хүүхдэд халуун хоол хэрэгтэй юу?

Хэрэгтэй. Хүүхэд ойролцоогоор зургаан сартай болох үесд түүний бие махбодод хуримтлагдсан төмөр үгүй болно. Түүнийг дахин бий болгож нөхөхийн тулд хүнсний ногоо, мах зэрэг эрдэс бодис арвинтай хүнсний зүйлсийг хэрэглэх шаардлагатай. Гэхдээ заавал сайтар болгож хэрэглэнэ.

Зутангаа халааж өгч болох уу?, Хүүхдэдээ юу уулгах вэ?

Халааж өгөхгүй байвал сайн. Яагаад гэвэл халаах явцад хэрэгцээтэй олон витамин алдагдаж алга болдог. Хүүхэд тань хуурай юм идсэн бол шингэн зүйл уулгах шаардлагатай. Хооллолтын үед мөн завсар хооронд нь хүүхдэдээ чихэргүй цай, ус уулгах хамгийн тохиромжтой.

Манай хүү жигнэмэг мэрэх их дуртай. Үүнийг нь өгөөд байж болох уу?

Мэрэхийн төдийд бол болно. Харин чихэрлэг биш байвал сайн. Хэрэв чирхэрлэг жигнэмэг, чихэртэй боовонд дуртай болчихвол түүнийг нь болиулахад төвөгтэй. Түүний оронд чихэргүй гамбир, сухари, чихэргүй боорцог байвал илүү дээр.

Хүүхэд нэмэгдэл хоолонд оронгуут шүдийг нь угааж өгч байх хэрэгтэй гэж байгаа. Бид охиноо аль болох эрүүл хооллохыг хичээдэг. Энэ тохиолдолд бас л шүдийг нь угаах шаардлагатай юу?

Угаах шаардлагатай. Кариес зөвхөн чихэр идсэнээр үүсдэггүй, бүхий л хэлбэрт буй нүүрс ус (цардуул, жимсэн дэх саахар гэх мэт)-аар үүсдэг. Хүүхэд нялхаасаа шүдээ угаалгаад сурчихвал цаашдаа шүдээ угааж сурахад дөхөмтэй.


start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
tseke (зочин)

ih heregtei medeelel oruulsan cute mommy eejdee bayarlalaa.

Hi (зочин)

Heregtei medeelel bnaa, yamar uildveriin nuhash ogch ehelsen be, odoo manai huu udahgui bor hoolond orno, yor yunii rice, nuhash sain bdag yum boloo

Cute mom

Jimsee sain jims awch bgaad ooroo xiij ogson deer ee. Bi ixenxdee ooroo nuxaj ogdog bsan xaaya Prutta nyanya bas ogch bsan. Baby rice-iin xuwid Hipp-iinx sain gedeg yum bilee6 Bi ch bas teriig ogch bsan

Zochin (зочин)

Hi, dahiad neg yum asuuh gesiin, huuhdedee hezeenees tarag ogch ehelsen be, bas haanahiin yamar tarag ogvol zuger bdhiin boloo

Cute mom

Eor n bol bi jims ogch dasgasniixaa daraa tarag ogch exelsen. Ingexdee Gum geed uildweriin tarag ogch bsan odoo ch gesen Gumiin suu targiig bnga xeregledeg. Manai gert oirxon neriin baraanii delguur n bdag yumaa. Mongon zawiyagiin urd tald bdag yum. Ednii tarag suu ix goy amttai. Yag orginaalaaraa gej bi itgeltei xelj chadna. Busad xuurai suu amtagdsan suu taragnaas shal ondoo. Bi chamd zoriulaad ene uildweriin suu taragnii zurag medeelliig udaxgui oruulnaa za.

Zochim (зочин)

Ok bayarlalaa, oor olon goy medeelel oruulj bgaarai ;)

Mishka (зочин)

oo minii asuultiin hariult bugd barag end bn shdee, Cute momdoo mash ih bayrllaa!

тунгаа (зочин)

Сайн байн уу. Бичлэгүүд чинь их таалагдлаа. Би нэг юм асуух гэсийн. Миний хүү одоо 4 сар гарантай. Ойрд хоолондоо муу болоод ааштай болоод байхын Мөн 2 хоногийн өмнө гэнэт халуураад халуун нь бас гэнэт буучихсан. Тэгээд үзсэн чинь шүд нь л гарах гэж байгаа бололтой. энэ үед хүүхэд дээрх шинж тэмдэг гаргадийн болов уу? Мөн би ажлаа хийж байгаад төрснөөс тэр юмуу сүү багатай байсан. одоо тэгээд ажилдаа орчихсон. бүр л сүү багасаад тэгээд хүүгээ нэмэлт хоолонд оруулчихсан. Сүү оруулдаг бүтээгдэхүүн байдаг болов уу? Гэтэл сүүлийн үед хүү маань аяга халбага хараад махны үнэр авахаараа шүлс нь гоожоод байхын тэр төмсний зутан шиг түүмэрхүү хоол өгч байдиймуу. яасан нь дээр вэ? Зөвлөөч

Cute mom

Tungaa xuuxdiin nemelt tejeel buyu formula neg xesegtee ogson deer ee. Bas baby rice 4 sartaigaas deesh xuuxded ogdog uchir tuuniig ooriin xoxnii suu bolon usand zuuraad ogch bolno. Xeseg tegj ogch bgaad 5.5 sartai bolood irmegts n ter tomsnii zutand oruulaad 6 sar xursenii daraa maxtai xool ogch exleerei. Ternees omno xereggui l gej zowlomoor bna. Bas jimsnii nuxash ogch bolno belen nuxashnaas iluu ooroo jims awaad nuxash xiij ogson n xamaagui iluu shuu. Belen nuxash demii sanagddag yumaa

Cute mom

Neeree shud urgax ued xuuxed xaluurax toxoildol bdag. Bas xuuxed ix tawguitdeg yumaa manai oxin bas ix tawguitsan shuu

tseegii (зочин)

hi cute mom. mash hergtei medeelel bn bayrllaa bi bas huugee yaaj hoolnd oruulah ve geel burr yahaa medhee bolichihson bsiin ystoi ih tus bolloo jimsnii nuhshiig yaaj hiieg ym be zugeer l nuhchih ymuu bas zutanguudiig yaaj hiih ve jaahn zaagaad ogooj tehuu

Cute mom

Tseegii yunii omno bayarlalaa. Zutan bolon jimsnii nuxashiin talaar tusdaa bichleg bgaa xo. Bor xoolond orj exelj bgaa ued jimsee zaawal mixerdex xeregtei. Zutangiin xuwid baga zereg maxaa butsalgaj bgaad sholond n tomsoo yalz bolgood tomsoo gargaad nuxshilj butsaaj xiigeed gurilaar otrgoruulj bolgood l ogno doo

nomin (зочин)

tanai delguur ajillaj bgaamuu hna ve

Atuka (зочин)

sain bnuu bi ohinoo bor hoolond oruulah geed tegeed baby rice uguh gesen yum.Yag yu bdgii ni meddegguiee kash bol bish yum shig bn tee yamarhuu ym baidag ym bol? Haanaas avch bolohiig medeh bol helj uguuch

Cute mom

Atuka Nomind bgaa chi google-iin zurag deer Baby rice gej bicheed xaigaad uzchix xo

zochin (зочин)

baby rice gej huuhdiin kash mun biz dee?

uugii (зочин)

cut mommy tand mash ih bayarlalaa.zutan hiih bichlegnuudee tawij bolohuu? eejuuded mash ih heregtei medeelluud bn. olon olon shine eejuud zutan yaaj hiihee ter bur sain medgui shvde. bidend tuslaad yaaj hiihiig zaagaad uguurei. bayarlalaa.

ariuka (зочин)

sain bna uu. manai huuhed 2 sariin dutuu torson yum. odoo 6 sar garantai bi nestieg-iin kash ogch ehelsen bolovch manai huuhed shingen baagaad bh yum yah ve nadad tuslaach

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)